Хуурай арьсны маск бэлтгэх

2014-12-30 13:01:14 | 1646 | 0


Хуурай арьсны маск бэлтгэх: Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана. 20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ.

 

 Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина.

 

Мөн арьс нь хэт хуурайшаад байгаа бол тосон цэвэрлэгээ хийх боломжтой билээ. Энэ нь тосон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг авч нүүрний будгаа арилгахдаа хэрэглэх боломжтой аж. Ингэхдээ тосон цэвэрлэгээгээ жигд массаж хийх маягаар нүүрэндээ түрхээд 2-3 минутын дараагаар арьчиж авна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна