Ард түмэн МАН-д итгэл алдарсан

2020-05-20 06:49:11 | 70 | 0


Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын сонгуулийн штаб байгуулагдаж байгааг албан ёсоор зарлаж, АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө зарласан юм.  АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдон ажиллахаар болжээ. 

АН-ын сонгуулийн Ерөнхий менежер Я.Санжмятав “2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр хүмүүс дунд хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой 25 хуульч, эрхзүйч, 35 инженер, санхүүч эдийн засгийн мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. Ард түмэн жигд сайхан амьдралтай, өргүй Монгол болгохын төлөө гэсэн мөрийн хөтөлбөртэй МАН-д илтгэл алдарсан" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна