МАН, АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд хүргүүллээ

2020-05-21 07:50:11 | 69 | 0


Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Улс төрийн хоёр хүчтэй нам болох МАН, АН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг СЕХ хүлээн авч хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдэх юм. 

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар:

-Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвших эрх авсан 76 хүний холбогдох материалыг бүрдүүлж СЕХ-нд хүргүүллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тавьсан гурван шалгуур буюу өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлсэн.Мөн сонгогчдынхоо саналд үндэслэж, тэдний дэмжлэгийг авч чадах нэр дэвшигчдийг тодруулсан.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

-Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна