Тавантолгойн тээвэрчид төр, засгийн шийдвэр хэрэгжихгүй байгааг эсэргүүцэж зам хааж жагслаа

2020-08-19 06:15:49 | 106 | 0


Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал хүнд суртал , тээврийн хөлс тарифын шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчид өнөөдрөөс зам хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Өнөөдөр Тавантолгойн 14000 тээвэрчид нэгдэн Тавантолгойн  уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаасан байна.  

 

Тэдний гол шаардлага нь  Ерөнхий сайд Хүрэслсүхийн 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх  үүрэг даалгаврыг биелүүлж тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилж нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж буй юм байна.

 

 

Нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төг  тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төг байгаа нь Монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа юм байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж нийт 3 сар тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ. Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч нар гарын үсгээрээ нэгдсэн байна.

 

 

Тэд Засгийн газарт гурван шаардлага тавьж байгаа юм байна. 2020.06.17-ны өдрийн  УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит   нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: "Баянзам" тээвэрчдийн холбоо

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна