Сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй

2020-08-21 07:29:17 | 133 | 0


Хуучин ном, дэвтэр болон акталсан зарим сурах бичиг бүхий агуулахын байрыг харуулсан 2012 оны гэрэл зургийг одоо болж байгаа мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, жил бүр сурах бичигт өөрчлөлт оруулж, хэвлэж, устгал хийдэг тухай ташаа мэдээллийг түгээжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй. Гагцхүү яамны зөвшөөрлөөр хэвлэсэн сурах бичгийг нөхөн хангалт хэлбэрээр жил бүр хэвлэх зайлшгүй шаардлага гардаг.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичиг нь бичих, бөглөх, зурах, ажиллах даалгавартай байдаг учраас жил бүр шинээр хэвлэх шаардлага үүсдэг. Мөн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцагчдын тоо жил бүр өссөөр байна. Энэхүү өсөлт нь сурах бичгийг нэмэлтээр хэвлэх зайлшгүй шаардлага болдог.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна