Залуу сайхан арьсаа хадгалж үлдэх 6 төрлийн ”зэвсэг”

2017-01-25 06:17:12 | 1160 | 0


Залуу сайхан арьсаа хэвээр нь хадгалж үлдэхэд доорх 6 төрлийн "зэвсэг" хэрэг болно. 

1. Facewash 

2. Спирт агуулаагүй тоник 

3. Чийгшүүлэгчтэй нар, салхинаас хамгаалах тос 

4. Арьсны тань онцлогт тохирох Wet wipe 

5. Гель хэлбэрийн зөөлөн скраб буюу гуужуулагч

6. Шөнийн тос 

Дулааны улиралд water-based буюу усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин хүйтэн, сэрүүн улиралд арьс ихээр хуурайшдагтай уялдуулан тосон суурьтай буюу oil-based бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Харин нар, салхинаас хамгаалах тосыг аль ч улиралд хэрэглэж байхаа мартав. 



Ходоодны дүрэм 

Их ч бай бага ч бай, байнга ч бай хааяа ч бай кофе уудаг л бол үүнийгээ болих хэрэгтэй. Оронд нь ногоон цай, ургамлын төрөл бүрийн ханд сонгох. Е витамин ихээр агуулагдсан байдаг болохоор арьсны хөгшрөлтийн эсрэг уураг багатай сүү, цэвэр жимсний шүүс, бүх төрлийн самрыг түлхүү хэрэглэх. Түүнчлэн, өдөрт дор хаяж нэг лууван идэж байх нь нар салхи болон гадны бусад сөрөг нөлөөнөөс арьсыг тань хамгаалахад тустай. 



Таны баримтлах стратеги 

Өглөөд нүүрээ нүүрний шингэн савангаар угаасны дараа спирт агуулаагүй тоникоор чийгшүүлэн зөөлөн арчих. Таны насанд нүүрний тосны булчирхайн үйл ажиллагаа ихэд идэвхижсэн байдаг учраас лосьон хэрэглэхгүй нь дээр. Дараагаар нь усан суурьтай тос, нарны хамгаалалтын тосоо түрхэнэ. Хэрэв крем хэрэглэдэг бол эдгээрийн дараагаар кремээ тавиад энгэсгээ тавина. Кремийг сонгохдоо мөн усан суурьтайг сонгох нь зүйтэй. Арьсаа залуу сайхан байлгахад хамгийн чухал нь арьсаа маш цэвэрхэн байлгах хэрэгтэй бөгөөд саван ихээр агуулсан шингэн савангаар (Facewash) байнга нүүрээ цэвэрлэхээс татгалзаж хааяадаа чийгшүүлэгчтэй нойтон салфеткаар цэвэрлэж байх хэрэгтэй. Дараагаар нь мэдээж тоникоо хэрэглэх хэрэгтэй. Оройд унтахынхаа өмнө шөнийн тосоо түрхэнэ. Долоо хоногт нэг удаа зөөлөн скраб хэрэглэж байх. Дээрхээс гадна архи, тамхинаас алсуур, тогтмол цагт унтаж амрах зэрэг нь таны сайхан арьстайга үлдэх эсэхээ шийдэх тулаанд амжилтыг олох болно. 



31-45 нас 

Та гэр бүлтэй, эсвэл ганц бие ч байж болох юм. Аль нь ч байсан таны амьдрал цэл залуухан 20 настай байхаас чинь илүүтэй стрессээр баялаг байгаа. Дээрх насанд арьсан дахь коллагений түвшин буурч эхэлдэг. Коллаген багасах тутамд үрчлээс илүү тодорч эхэлнэ. 40 нас гараад ирэхээр эмэгтэйчүүдийн арьсан дахь липид алдагдаж, тосны булчирхайн үйл ажиллагаа удааширч арьс хуурайшдаг байна. 



Танд байх ёстой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд 

1. Тосон суурьтай лосьон 

2. Creamy Facewash 

3. Чийгшүүлэгч тоник 

4. Өндөр хувьтай SPF нарнаас хамгаалах тос 

5. Чийгшүүлэгч нойтон салфетка 

6. Зовхины тос 

7. Шөнийн тос 

Та аливаа гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа тосон эсвэл липид суурьтайг, найрлагандаа alpha, hydroxyl acid, витамин А (ретинол), peptides (palmitoyl pentapeptide-3), anti-oxidant (витамин С болон Е) гэсэн найрлагатайг сонгоорой. Энэ насныхны арьсанд хүрэн толбо, сэвх үүсч эхэлдэг учраас anti-blemish, regenerating гэсэн бичигтэй шөнийн тос хамгийн тохиромтой нь байна. 


 

Ходоодны дүрэм 

Цэвэр усыг их хэмжээгээр хэрэглэх нь таны арьсны чийгийн балансыг тэнцвэржүүлж өгнө. Усархаг жимс ногоо, загас мөн мөөг хэрэглэх хэрэгтэй. 
Мөөгийг ихээр хэрэглэх нь таны арьсны алдагдсан коллагенийг нөхөхөд тустай. 



Таны баримтлах стратеги 

Өглөөд нүүрээ цэвэрлэж тоникоо түрхэнэ. Дараагаар нарнаас хамгаалах тос, зовхины тос, хэрэв крем хэрэглэдэг бол кремээ түрхээд энгэсгээ тавина. Усанд орсныхоо дараагаар биеэ арчилгүй хатааж байгаарай. Чийгшүүлэгчтэй биеийн тос хэрэглэж байх. Мөн, арьс тань урьд өмнөхөөсөө хамаагүй ихээр гаднын нөлөөнд гэмтдэг болсон болохоор нар, салхины өндөр хувьтай хамгаалах тос хэрэглэж байх хэрэгтэй. 



46-аас дээш нас 

Уг насанд тосны булчирхай арьсыг хангалттай зөөлөн толигор байлгах хэмжээний липид ялгаруулахгүй болж, үрчлээнүүд илүү тодорно. Арьс ихээр хуурайшиж, нүхжинэ. 



Танд байх ёстой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд 

1. Creamy Facewash 

2. Цэвэрлэгч лосьон 

3. Тосон суурьтай чийгшүүлэгч 

4. Тосон суурьтай нарнаас хамгаалах тос 

5. Зовхины тос 

6. Anti-blemish тос 

7. Уруулын бальзам 

8. Шөнийн тос 


Тослог ихтэй, Q10, коллаген, витамин А, С, Е-ийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүд сонгох хэрэгтэй. Оройд шөнийн тосоо массаж хийх хэлбэрээр түрхэх нь нүүрний цусны эргэлтийг сайжруулж, цусны эргэлт тань сайжирснаар арьс тань зөөлөрч, толигор болно. Бүсгүй таны арьсыг таны сэтгэл булаам инээмсэглэл, сэтгэл хийгээд амьдралын тань аз жаргалаас илүүтэй юу ч сайхан болгож чадахгүй шүү.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна